Хүүхдийн ЯДУУРЛЫГ тусгайлан тооцно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон ХНХЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар “Олон хэмжээст хүүхдийн ядуурал”-ын тусгайлсан тооцоолол хийх шаардлага байгаа талаар санал солилцож, цаашид олон улсын түвшинд хэрэглэгдэж буй арга, аргачлалын дагуу тооцооллыг хамтран хийж тархаах, ингэхдээ хүүхдийн ядуурлыг хэмжих үзүүлэлтийг салбаруудын оролцоог ханган тодорхойлох тал дээр нэгдсэн ойлголтод хүрчээ. 

Дэлхий нийтээрээ “Ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох”  зорилгыг тавьж, уг зорилгын хүрээнд улс орон бүр одоо байгаа нөхцөл байдлаа үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох үйл ажиллагааг чухалчилж байна.

Ядуурлыг зөвхөн мөнгөн хэмжээсээр хэмжигдэх орлого эсвэл хэрэглээний гэхээс илүү хүний амьдралын бусад олон хүчин зүйлээр тодорхойлох нь бодлогын түвшинд илүү ач холбогдолтой болохыг сүүлийн жилүүдэд илүүтэй онцлох болжээ. Түүнчлэн олон хэмжээст ядуурлын үзүүлэлт тооцох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа аж. Тэр дундаа хүүхдийн ядуурлыг хэмжихдээ онцгойлон авч үзэх зайлшгүй шаардлага гарч буйг олон улс орон хүлээн зөвшөөрч тооцооллыг хийж байна.

Монгол Улсын хувьд, Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь Статистикийн тухай хуульд таван жил тутам зохион байгуулахаар заагдсан бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр 2018 онд зохион байгуулагдсан. Уг судалгаа нь нийгмийн олон асуудлыг тодорхойлох, тэр дундаа хүүхдийн талаарх цогц мэдээллийг цуглуулсан үндэсний хэмжээний томоохон эх сурвалж тул уг мэдээллээ ашиглаж, илүү нарийвчилсан судалгаа шинжилгээ хийх нь туйлын чухал юм. Тиймээс “Олон хэмжээст хүүхдийн ядуурал”-ын тусгайлсан тооцоолол хийхээр ажиллаж байгаа юм байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.182) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
зочин(202.179.31.114) 2025 оны 03 сарын 13

Хүүхдийн ядуурал хүүхдийн өвчлөл ууул нь шийдвэр гаргагч нарын анхаарлыг татмаар юм олон улсад болхоор нь тэгж б.а тэ. Үүнээс гадна гэр бүл салалтаас хамгийн их хохирогч нь хүүхэд үүнийг яах вэ.

1  |  0
Close menu