Монгол Улсын санхүүгийн ӨР 97.5 их наяд төгрөг

2019 оны 12 сарын 10

Монгол Улсын нийт санхүүгийн хөрөнгө 2018 оны эцэст 57.1 их наяд төгрөгт хүрч, 2010 оноос 4.8 дахин, 2017 оноос 12.3 хувиар өсжээ.  Нийт санхүүгийн хөрөнгөнд:

 

  • Бэлэн мөнгө ба харилцах 45.2 хувь
  • Зээл 40.7 хувь
  • Хувьцаа ба хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх 7.5 хувь
  • Дансны бусад өглөг авлага 0.5 хувь
  • Өрийн бичиг 1.4 хувь
  • Санхүүгийн үүсмэл хэрэгсэл 1.2 хувь
  • Мөнгөжсөн алт ба зээлжих тусгай эрх 3.5 хувийг тус тус эзэлж байна.


САНХҮҮГИЙН ХӨРӨНГӨ 

Тэгвэл сүүлийн жилүүдэд санхүүгийн өр төлбөрийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байна. Нийт санхүүгийн өр төлбөрийн хэмжээ 2018 оны эцэст 97.5 их наяд төгрөгт хүрч, 2010 оноос 6.3 дахин өмнөх оноос 6.2 хувиар өссөн байна.

Өр төлбөрийг санхүүгийн хэрэгслүүдээр авч үзвэл:
 

  • Зээл 53.8 хувь
  • Бэлэн мөнгө ба харилцах 28.6 хувь
  • Өрийн бичиг 12.7 хувь
  • Хувьцаа ба хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх 3.9 хувь
  • Бусад хэрэгслүүд 1.9 хувийг эзэлж байна.


 Эндээс харахад нийт өр төлбөрийн ихэнхийг зээл эзэлж байна.

 

САНХҮҮГИЙН ӨР 

Тодотгоход, Санхүүгийн данс нь дотоод эдийн засаг дахь сектор хоорондын болон дотоодын эдийн засгийн секторуудаас гадаад эдийн засагтай хийсэн санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн өөрчлөлт, шилжилт, хөдөлгөөнийг бүртгэдэг. Түүнчлэн, эдийн засгийн сектор хоорондын ажил гүйлгээг бүртгэдэг дансуудын хамгийн сүүлийн данс юм.

Санхүүгийн хөрөнгө (актив) нь санхүүгийн нэхэмжлэл, хувьцаа, корпорацийн эзэмшлийн бусад хөрөнгө болон тухайн улсын Төв банкинд хадгалагдаж буй алтны нөөцөөс бүрдэнэ. Санхүүгийн өр төлбөр (пассив) нь нэг нэгж (зээлдэгч) тодорхой нөхцөлийн дагуу өөр нэгжид (зээлдүүлэгч) нэг удаагийн болон олон удаагийн төлбөрийг хийх үүрэг юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жошуу мод(192.82.68.11) 2019 оны 12 сарын 10

эдийн засгын прогнозыг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм эдийн засгйн онол онол биш

0  |  0
Top