Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар, “Монгол Улсын ногоон таксономи”-ийг батлуулах тухай, Макро эдийн засгийн төлөв байдлын тухай, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны хурлын товыг тогтох тухай асуудлуудыг хэлэлцжээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Монгол Улсын ногоон таксономи”-ийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар батлахаар тогтжээ.
"Ногоон таксономи" гэдэг нь хүлэмжийн хий, агаар орчны бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал, шалгуур үзүүлэлт бөгөөд банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, болон бодлого боловсруулагчид энэхүү таксономийг ногоон зээл, хөрөнгө оруулалт оруулах төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлохдоо ашиглах юм.
Түүнчлэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны ээлжит хуралдааныг хоёрдугаар сарын 18, тавдугаар сарын 12, есдүгээр сарын 8, арванхоёрдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товлосон байна.
Сэтгэгдэл ( 0 )