“Сауди Арамко”-гийн зах зээлийн үнэлгээ 1.88 их наяд ам.долларт хүрлээ

2019 оны 12 сарын 11

Өнөөдөр Саудын Арабын төрийн өмчит  газрын тосны “Сауди Арамко” компанийн хувьцааны ханш хоёрдогч зах зээлд 35.2 риал болж арилжигдлаа. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ 1.7 их наядаас 1.88 их наяд ам.доллар болж өслөө. Тэгэхээр Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бен Салманы 2016 онд  тооцоолж байсанчлан компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларт хүрэх магадлал нэмэгдэж байна.

Сануулахад, “Сауди Арамко” анхдагч зах зээлээс 25.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, түүхэн дэх хамгийн том IPO-д зүй ёсоор тооцогдсон юм.

Энэ оны есдүгээр сарын байдлаар тус компанийн цэвэр ашиг 68 тэрбум ам.доллар байсан нь жилийн өмнөхтэй харьцуулахад 18 хувиар буурсан ч ашиг орлогоороо дэлхийд тэргүүлсэн хэвээрээ байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top