ҮСХ: Дундаж цалин 1 166 383 төгрөг байна

2019 оны 12 сарын 12

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ  оны гуравдугаар улирлын байдлаар 1 166 383 байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Харин МЕДИАН цалин 843 000 төгрөг байна. Медиан цалин гэдэг нь ажиллагсдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж тооцож байгаа цалин гэж мэргэжилтэн тайлбарлалаа.

Тэгвэл дундаж цалинг хэрхэн тооцож гаргадаг болохыг тодотгох нь зөв байх.

Ажиллагсдын сарын дундаж цалин хөлс нь тайлант хугацаан дахь нийт цалингийн хэмжээг тухайн хугацаанд цалин хөлс авсан ажиллагсдын тоонд жигнэж тооцсон үзүүлэлтийг хэлдэг.  Үндэсний статистикийн хороо нь сарын дундаж цалинг 2000-2013 онд аж ахуйн нэгж байгууллагад суурилсан түүвэр судалгааны үр дүнгээр тооцож байжээ. Харин 2014 оноос эхлэн мэдээллийн эх үүсвэрийг өөрчлөн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын /НДЕГ/  Нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэн тооцож байгаа аж.

Тэгэхээр ҮСХ-ноос танилцуулсан   ДУНДАЖ ЦАЛИН-гийн тооцооллыг гаргахдаа 2019 оны гуравдугаар улиралд Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан   нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 685.4 мянган ажилтны цалинд тулгуурлаж тооцсон гэсэн үг юм.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан 685.4 мянган  ажилтны:

  • 67.7 мянга буюу 9.9% нь 320 000 төгрөг хүртэлх цалинтай
  • 93.1 мянга буюу 13.6% нь  320 001-500 000 төгрөгийн цалинтай
  • 209.7 мянга буюу 30.6% нь   500 001-900 000 төгрөгийн цалинтай
  • 150.8 мянга буюу 22% нь  900 001-1 300 000
  • 41.6 мянга 6.1% нь   1 300 001-1 500 000 төгрөгийн цалинтай
  • 122.5 мянга буюу 17.9% нь  1 500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагсдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл:

  •  Баруун бүсэд 795.7 мянган төгрөг
  •  Зүүн бүсэд 877.1 мянган төгрөг
  •  Хангайн бүс болон Төвийн бүсэд 1.0 сая төгрөг байна.
  • Энэ нь  улсын дунджаас 159.9-370.7 (13.7%-31.8%) мянган төгрөгөөр бага байна.

Харин Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж цалин 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 117.9 (10.1%) мянган төгрөгөөр их байна.

Ажиллагсдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдынх хамгийн их буюу 2.7 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 747.9 мянган төгрөг байгаа аж. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
$(66.181.183.252) 2019 оны 12 сарын 12

ajilgvicgvvd dvvren bhad..hooson too huuhuu boliochee..$ usuud hamag baraani vne nemegdeed bhad..

0  |  0
zochin(202.131.227.51) 2019 оны 12 сарын 12

khun amiin chini khed y, yaduu baigaag kharsaar baij yagaad iim ichikh nuurgui khudlaa tsootsoo gargadag yum be khun amiin diilenkh ni khonogiin khooloo araikhiij olj baina\n

0  |  0
Hudalch(182.160.35.76) 2019 оны 12 сарын 12

Shaah ymaa ta nar hedhen baychuudiin tolson mongoor niit hun amiin orlogiin dundajiig gargah gej yu bsan ym. Ene tootsoololoor bol MGL d yduu hun baihgui l ym bnshdee Jildee 13,996,596 togrognii tsalin avch bh gesen ug biz dee.

0  |  0
Top