“Сауди Арамко”-гийн үнэлгээ 2 их наяд ам.долларт хүрлээ

2019 оны 12 сарын 12

Дөнгөж сая газрын тосны “Сауди Арамко” компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларт хүрлээ.

Тус компанийн хувьцаа  өчигдөр хоёрдогч зах зээл дээр эхний өдрийн арилжаагаар 35.2 риал болж, компанийн зах зээлийн үнэлгээ 1.7 их наядаас 1.88 их наяд ам.доллар болж өссөнийг мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2019.12.12/ буюу хоёр дахь өдрийн арилжаагаар 2 их наяд ам.долларт хүрлээ. Ингэснээр Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бен Салманы 2016 онд тооцоолж байсан хэмжээнд хүрч байна. Цаашлаад ч компанийн зах зээлийн үнэлгээ өсөх магадлалтай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top