Эрдэнэсийн сан дахь “Ногоон дара эх”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

Монголбанкны Эрдэнэсийн сан дахь “Ногоон дара эх”-тэй холбоотой мэдээллийг хүргэе.

Ногоон дара эх нь баруун мутраа өвдөг дээрээ тавьж өглөгийн, зүүн мутраа зүрхэн тушаа дээш өргөн, дэлбээлж буй бадам цэцгийн ишнээс барин, аврал өгөгч мутарлага үзүүлсэн амарлингуй дүр байдалтай. Тэргүүндээ эрдэнээр чимсэн алтан титэм асааж, бадам цэцгийн мандалд баруун хөлөө урагш жийсэн байдлаар заларна.

Уг бүтээл нь алт шармал, зэсээр хийгдсэн бөгөөд  392 грам,  13 см өндөр аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top