ФАТФ-ын даалгаврыг биелүүлэхээр  чармайж буйгаа дуулгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн /2019.12.13/ АНУ-ын Сангийн яамны Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан дэд сайд Маршал Билингсли болон тус улсын холбогдох бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.  

Уулзалтаар Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хүчин чармайлт гаргаж ажиллаж буйгаа уламжилсан байна.

АНУ-ын зүгээс Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын жагсаалтаас гарахад дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, НУСЗЗГ-ын захирал А.Энхжин, Монголбанкны Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Б.Гантуяа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, АНУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечински, АНУ-ын Сангийн яамны дэд сайд Маршал Билингсли, Дэд сайдын орлогч Анна Морис, АНУ-ын Сангийн яамны Өмнөд Азийн бодлого хариуцсан зөвлөх Грант Викерс, АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Бэнжамин Ле Рои нар оролцсон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.119.215) 2019 оны 12 сарын 16

үхсэн хатсаных нь чармайх, байж байгаа царайг нь. уулзаж байгаа гадных нь энэ хэдээс удахгүй бараг бүгдээрээ л идэж уусан, хахууль нтр гээд ачигдах байх даа гэсэн янзтай харж байна. ер нь гадныхан бүгд л тэгж ярьж байна шүү дээ. өчигдөр уулзаа л аймаар гоё юм яриад явж байснаа маргааш нь баригдсан гээ л та нар чинь улсаараа хулгайч худалчшид нь бүрдсэн улсууд юмуу хаашаа юм гэдэг болсон байна лээ. та нарыг харахаар ой гутаж байна, хайран улс, түүх, байгаль, хайран нутаг гээд гасалж байсан

0  |  0
Top