Хайнань мужийн газар тариалангийн туршлагыг судалжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

 ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид Хайнань мужид хэрэгжүүлж байгаа “Халуун бүсийн хөдөө аж ахуйн цогцолбор”-т ажиллаж газар тариалангийн салбарт шинжлэх ухааны инновац нэвтрүүлсэн туршлагаас судалжээ.

 Түүнчлэн БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны харьяа “Үндэсний халуун бүсийн ХАА-н шинжлэх ухааны академи”-ийн эрдэмтэд, удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон байна.

Энэхүү Академид, 4000 га туршилтын талбайд газар тариалан, шинжлэх ухааны инновац, ургамал хамгаалал, био-технологи, ХАА-н генетик нөөц, агро бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын чиглэлээр 14 хүрээлэн 3300 орчим эрдэмтэд судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа аж.

 НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Зүүн-өмнөд Ази, Африк, Европ, Америкийн 30 гаруй улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтэй идэвхтэй хамтран ажиллаж, БНХАУ цаашлаад бүс нутгийн халуун бүсийн ХАА-н генетик нөөцийн төв болох зорилготой ажиллаж байгаа талаар Академийн дэд ерөнхийлөгч Ли Каи уулзалтын үеэр танилцуулжээ.

ХХААХҮЯ тус Академитай шинжлэх ухаанд суурилсан ХАА-г хөгжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол Улсын ХАА-н салбарын судлаач, мэргэжилтэн, үйлдвэр эрхлэгчдийг богино, дунд хугацааны туршлага судлах сургалтад хамруулах, газар тариаланд ШУ-ы инновац нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээ хийхээр тохиролцсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болиочээ сайд тэнэхэ(66.181.190.175) 2019 оны 12 сарын 14

Улаан Юуннан

0  |  0
Top