Урсгал данс 1.2 тэрбум ам.долларын АЛДАГДАЛТАЙ гарчээ

2019 оны 12 сарын 16

Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл  оны эхний  сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 394.6 сая ам.доллароор буурчээ.

Урсгал данс 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад үйлчилгээний тэнцэл 1.3 тэрбум ам.доллар, анхдагч орлогын данс 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна.

Сануулахад, оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 858.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 465.4 сая ам.доллароор  буурсан гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өгч байсан.

Тэгвэл оны эхний арван сард  хөрөнгийн данс 77.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.0 (1.4%) сая ам.доллароор өссөн байна.   Харин санхүүгийн дансны тэнцэл 1.6 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 112.0 (6.7%) сая ам.доллароор буурчээ.

Төлбөрийн тэнцэл 2018 оны эхний арван сард 51.2 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2019 оны эхний арван сард өмнөх оны мөн үеэс 304 сая ам.доллароор өсөж, 252.8 сая ам.долларын ашигтай гарчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top