Дубайн гэрээний “автор”-уудын нэг Б.Бямбасайхан Ерөнхийлөгч Х.Баттулгын бие төлөөлөгч болжээ

2019 оны 12 сарын 16

Ч.Сайханбилэгээр удирдуулсан Монгол Улсын Засгийн газар 2015 оны тавдугаар сарын 15-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г хөрөнгө оруулагч талтай баталсан байдаг. Уг  тохироог өнгөрсөн жилүүдэд  “Дубайн гэрээ”  гэж тодотгож ирсэн. Түүнчлэн “Дубайн  гэрээ”-г үзэглэхэд гарын үсгээ зурсан  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, тухайн үед "Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг 2018 онд  Авлигатай тэмцэх газраас баривчилж байсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухайд  одоогоор АНУ-д байгаа. Энэ сарын 21-нд багтаж Монгол Улсад эргэж ирнэ гэдгийг нь манай сайт мэдээлсэн.

Тэгвэл Ч.Сайханбилэгтэй хамтдаа “Дубайн гэрээ”-нд гарын үсэг зурсан Б.Бямбасайханы тухайд энэ сарын 4-5-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон  “Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын форум”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцоод ирсэн байна.

Форумд  Азийн улс орнуудын төр, засгийн төлөөлөгчид, судлаачид оролцож бүс нутгийн эдийн засгийн интеграцийн өнөөгийн байдал болон хэтийн төлөв, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан Шинэ Умардын бодлого, Зүүн хойд Азийн олон талт харилцаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, ложистик, дэвшилтэт аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа зэрэг  асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлсэн аж.

Б.Бямбасайханы хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгчийн хувиар илтгэл тавьжээ. Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний худалдааны нэгдсэн сүлжээ байгуулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн нарийвчилсан судалгаа хийх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, худалдах хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулж, Монгол Улс бүс нутгийн улс орнуудад хямд, найдвартай цахилгаан эрчим хүч нийлүүлэх өргөн боломж байгаа талаар ярьсан юм байна.

Дашрамд сануулахад, Б.Бямбасайхан “Дубайн гэрээ”-г байгуулсны дараа буюу 2015 оны  наймдугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдож байсан юм. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зорро(192.82.69.8) 2019 оны 12 сарын 18

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм

0  |  0
Zochin(64.119.25.231) 2019 оны 12 сарын 17

Uurhain nootsiig hench onoj chaddaggui

0  |  0
Зочин(64.119.16.5) 2019 оны 12 сарын 16

Ажил хийдэг хүнээ томилж. Энэ залуу сэргээгдэх эрчим хүч гэдгийг Монголдоо авчирсан хүн.

0  |  0
mnbvc(193.154.237.49) 2019 оны 12 сарын 16

iim zaluusiig ashiglah yostoi

0  |  0
Зочин (49.170.50.39) 2019 оны 12 сарын 16

Арай биш ээ

0  |  0
Novsh(39.7.46.17) 2019 оны 12 сарын 16

Jenkogiin hulgai ali hediin ehelchihsen shuu dee

0  |  0
Элбэг(202.126.89.146) 2019 оны 12 сарын 16

Женко Баттулгад монголчууд тонгоруулснаа одоо л ойлгож бна уу. Одоо дахиад сайн тонгрох гээл хүлээж бгаа даа цаад Жонхуу чинь.

1  |  0
Привет (192.82.76.2) 2019 оны 12 сарын 16

нээг их эвэртэй туулай узсэн юм шиг гайхаж гэнэ. угаасаа л угшил нэгэн буйзаа

0  |  0
Top