Мөнгөний бодлогын хорооны ШИЙДВЭР баасан гарагт гарна

2019 оны 12 сарын 16

Монголбанкны Мөнгөний бодлогын xopooны энэ оны сүүлийн хурлын шийдвэр ирэх баасан гарагт буюу 20-ны өдөр гарна.

Сануулахад, Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 17-ны өдрийн  хурлаараа  Бодлогын хүүг 11 хувьд хадгалах шийдвэр гаргасан.

Эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэснээ дуулгасан. Бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээсэн шийдвэр нь инфляцыг зорилтот түвшний орчимд тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцтэй гэж тайлбарласан.

Тэгвэл Мөнгөний бодлогын хорооны шинэ шийдвэр ирэх баасан гарагт гарах нь ээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.69.8) 2019 оны 12 сарын 18

мангийг ихээр хэвлэхээр үнэ цэнэгүй болдог хэмжээ нь хэтрэхээр гэсэн үг

0  |  0
Top