
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд оны эхний 11 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 424 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 73 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 364 бүтээлд патент олгосны 179 нь шинэ бүтээлийнх, 185 нь бүтээгдэхүүний загварынх байжээ. Харин 2019 оны арваннэгдүгээр сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 37 бүтээлд шинээр патент олгосны 7 нь шинэ бүтээлийнх, 30 нь бүтээгдэхүүний загварынх байсан аж.
Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзвэл 62 нь хими, төмөрлөг, 55 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 18 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 44 нь бусад ангилалд хамаарч байна.

Сэтгэгдэл ( 0 )