АХБ: Монголын банк, санхүүгийн системийн шинэчлэлд хамтрахад бэлэн

2019 оны 12 сарын 18

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Азийн Хөгжлийн банк (АХБ )-ны Монголыг хариуцсан захирал ноён Павит Рамачандраныг тус банкны төлөөлөгчдийн хамтаар хүлээн авч уулзжээ.

 Уулзалтаар Монголбанкны зүгээс эдийн засгийн бодлогын талаар цаашид анхаарч ажиллах асуудлын хүрээнд мэдээлэл өгчээ. Тодруулбал, 2020 онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж,  дуусгах, ФАТФ олон улсын байгууллагын хяналтаас 2020 онд  гарах, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн гэрээг сунгах чиглэлээр анхаарч ажиллаж буйгаа онцолсон байна.

Харин АХБ-ны зүгээс Монголын банк, санхүүгийн системийг бэхжүүлэх, шинэчлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжилжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top