Ямааны цагаан ноолуурын дундаж үнэ Завханд хамгийн ӨНДӨР байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллийг хүргэе.

Арваннэгдүгээр  сард соёолон үрээ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 1.1 сая төгрөг, Баянхонгор, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 750 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Хязаалан шар Төв аймагт хамгийн их буюу 1.3 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 795.8 мянган төгрөг, ат Дундговь аймагт хамгийн их буюу 1.3 сая төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 800.0 мянган төгрөгийн үнэтэй байв.

Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 220 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 117.6 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Дархан-Уул аймагт хамгийн их буюу 146.3 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 91.8 мянган төгрөг байлаа.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг одоо хүргэе.

Арваннэгдүгээр сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 13.3 мянган төгрөг, Говь-Алтай, Дорноговь, Дундговь аймагт хамгийн бага буюу 3 мянган төгрөг, бусад аймагт 4-10 мянган төгрөгөөр зарагдлаа.

Адууны ширний дундаж үнэ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 10.5 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 2 мянган төгрөг, бусад аймагт 3-8 мянган төгрөг байна.

 Хонины ноостой нэхийний дундаж үнэ Дундговь, Увс аймагт хамгийн их буюу 2.5 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 0.5 зуун төгрөг, бусад аймагт 1.5-2.2 мянган төгрөг.

 Ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Завхан аймагт хамгийн их буюу 62 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 30  мянган төгрөг, бусад аймагт 50-60.5 мянган төгрөг байв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top