Дэлхийн банк Монгол Улстай байгуулсан Түншлэлийн Стратегийн шинэ чиглэлийг тодорхойлох үйл ажиллагаагаа 2020 оны зургаадугаар сард болох Улсын Их Хурлын сонгуулийн дараа үргэлжлүүлэхээр хойшлуулаад байна. Ингэснээр төрийн хөгжлийн тэргүүлэх бодлого чиглэлтэй Түншлэлийн Хүрээг илүү сайн уялдуулах нөхцөл бүрдэнэ гэж тайлбарлаж байгаа юм.
Монгол Улсад Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх нөхцлийг хангахын тулд Монгол Улсын эрх бүхий удирдах байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр ийм шийдэлд хүрсэн гэв. Тодруулбал, Гүйцэтгэл ба Сургамжийн Дүгнэлт (ГСД) одоо хэрэгжүүлж буй түншлэлийн стратегийн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд сунгажээ.
Дэлхийн банк нь 2020 оныг дуусахаас өмнө Түншлэлийн шинэ Хүрээг бэлтгэхээр зорьж байгаа гэв.
Одоо хэрэгжиж буй Түншлэлийн Стратегийн үндсэн чиглэл ба зорилго нь Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн, тэдгээрийг шийдвэрлэхэд хамааралтай хэвээр. Уул уурхайн эдийн засгийг удирдах, эдийн засгийн төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйлчилгээг сайжруулах зэрэг нь Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал -2030, Эдийн Засгийг Сэргээх Хөтөлбөр гэх мэт Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан гол асуудлууд гэж Дэлхийн банкнаас мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ёстой жинэнэ гааль юмда