
Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, буцаж ирэхдээ Монгол улсын хилээр /Гаалийн хил/ ямар бараа бүтээгдэхүүнийг хэдий хэмжээнд биедээ авч явах талаар мэдлэг, мэдээллийн хангалтгүй байдлаас болж авсан бараагаа хураалгах, цаашлаад хориотой бараа авч явж хуулийн хариуцлага хүлээх зэрэг эрсдэл үүсдэг.
Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно.
Монгол Улсын хилээр 15 сая төгрөгөөс дээш хэмжээний бэлэн мөнгө, валютыг нэвтрүүлэх бол заавал гаалийн мэдүүлэг бөглөх ёстой. Хэрэв мэдүүлэг бөглөхгүйгээр, хил нэвтрэхийг завдвал 30%-иар торгууль ноогдуулдаг аж. 15 сая төгрөгөөс доош хэмжээний бэлэн валютыг бол мэдүүлэг бөглөхгүйгээр авч гарч болно гэсэн үг. Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр, гадаадын иргэд, харъяалалгүй хүний валютыг гадаадаас оруулсан гаалийн мэдүүлэг, банкнаас худалдан авсан баримтыг үндэслэн улсын хилээр гаргадаг аж.
Харин гүйлгээнээс хасагдсан мөнгөн тэмдэгтийг цуглуулгын журмаар тус бүрээс зохих нэгжээр нэг ширхэгийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг юм байна.

Сэтгэгдэл ( 4 )
Gailiin meduulgee haana ugdug ve ?
Gailiin meduulgee haana ugdug ve ?
Gailiin meduulgee haana ugdug ve ?
Gailiin meduulgee haana ugdug ve ?