
Эдийн засгийн нөхцөл байдал сайжрахаар дагаад хэрэглээ нэмэгддэг. Тэгвэл энэ оны 11 сарын байдлаарх бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 1027.7 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2018 оны энэ үеийнхээс 208 сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тодруулбал, суудлын автомашин 66 613, ачааны автомашин 21 760 орж ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 7409-өөр, ачааны автомашины импорт 1096-аар тус тус нэмэгдсэн тоо.
Сануулахад, эдийн засгийн өсөлт 17 хувиар хэмжигдэж байсан 2011 онд импортоор оруулж ирсэн суудлын автомашины тоо 71 мянгад хүрч байсан.
Харин өнгөрсөн 2018 онд 64 мянган суудлын автомашин оруулж ирсэн.
Тэгвэл энэ оны 11 сарын байдлаарх орж ирсэн суудлын автомашины хэмжээ 67 мянга дөхсөн байна. Энэ тоог 11 сард хувааж үзвэл сард 6 мянган суудлын автомашин оруулж иржээ. Тэгэхээр энэ сард 4-5 мянган суудлын автомашин нэмж орж ирлээ гэхэд 2011 оны рекордыг эвдэж магадгүй байна.
Ер нь бол суудлын автомашины импорт нэмэгдэхийн хэрээр валютын гарах урсгал нэмэгдэж байгаа гэсэн үг.

Сэтгэгдэл ( 1 )
naad buruu rulitey tumriin khogoo oruulakhaa boliochee