Улсын өр жилийн өмнөхөөс 2 тэрбум ам.доллароор НЭМЭГДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Улсын нийт гадаад өр оны эхний есөн сард 29.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2 тэрбум ам.доллароор өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд: 

 

  • Компани хоорондын зээллэг 9.8 тэрбум ам.доллар буюу 32.9%
  • Бусад салбарынх 8.6 тэрбум ам.доллар буюу 28.6%
  • Засгийн газрынх 7.4 тэрбум ам.доллар буюу  24.6%
  • Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.2 тэрбум ам.доллар  буюу 7.4%
  • Төв банкных 1.9  тэрбум ам.доллар буюу 6.5%  байна.

Засгийн газрын нийт өр оны эхний есөн сард 22.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөг буюу 5.9 хувиар өсжээ  Засгийн газрын нийт өрийн: 

 

  • 85.1 хувь гадаад өр
  • 6.2 хувь нь дотоод өр
  • 4.7 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа
  • 4  хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top