Энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 7%-иар буюу 787 сая ам.доллароор өсөж 12,639 сая ам.доллар байв.
Үүнд экспорт 9%-иар буюу 575 сая ам.доллароор, импорт 4%-иар буюу 212 сая ам.доллараар тус тус өссөн нь нөлөөллөө.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 363 сая ам.доллароор өсөж, 1 тэрбум 472 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Валютын төлбөртэй худалдааны тэнцэл - Оны эхний 11 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 131 сая ам.доллароор өсөж 1,572 сая ам.долларын ашигтай гарчээ.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл нийт бараа эргэлтийн 65% буюу 8 тэрбум 210 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 13% буюу тэрбум 590 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ.
ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеэс 1.5%-иар буурсан бол БНХАУ-тай хийсэн худалдаа 5%-иар өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )