Салхитын  ордыг эзэмшигч “Эрдэнэс Силвер Ресурс” Төв банктай ГЭРЭЭ байгууллаа

2019 оны 12 сарын 25

Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг  “Эрдэнэс Силвер Ресурс” компани Монголбанктай "Үнэт металл худалдах, худалдан авах" гэрээг өнөөдөр /2019.12.25/ байгууллаа.

Засгийн газар Салхитын мөнгөний ордын  хоёр тусгай зөвшөөрлийг нэгдүгээр сард цуцалсан. Улмаар төрийн мэдэлд байсан хоёр лицензийг  “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс Силвер Ресурс”  компанид шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн зургаадугаар сард гаргасан юм.

“Эрдэнэс Силвер Ресурс”  компани нь  Асгат, Салхит зэрэг мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, олборлолт борлуулалттай холбоотой үйл ажиллагааг удирдан ажиллаж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top