Г.Занданшатар Салхитын  ордын дээж 47.5 кг цагаан мөнгийг ТУШААЛАА

2019 оны 12 сарын 25

Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг  “Эрдэнэс Силвер Ресурс” компани Монголбанктай "Үнэт металл худалдах, худалдан авах" 5 жилийн хугацаатай гэрээг өнөөдөр /2019.12.25/ байгуулсан тухай мэдээлсэн.  Гэрээний хугацаанд тус компани 750 тонн цалин цагаан мөнгийг Монгол Улсын Эрдэнэсийн санд хулалдахаар төлөвлөж байгаа аж. Тэгвэл  өнөөдөр гэрээ байгуулах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын ордын дээж болох  11 ширхэг гулдмай бүхий 47.5 килограмм  цагаан  мөнгийг тушаалаа. 

“Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэлэхдээ Салхитын  ордоос олборлолт хийх  үйл ажиллагаа зургаадугаар сараас бүрэн хүчин чадлаараа явагдана гэв. 

Сануулахад, Засгийн газар Салхитын мөнгөний ордын  хоёр тусгай зөвшөөрлийг нэгдүгээр сард цуцалсан. Улмаар төрийн мэдэлд байсан хоёр лицензийг  “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс Силвер Ресурс”  компанид шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн зургаадугаар сард гаргасан юм.

“Эрдэнэс Силвер Ресурс”  компани нь  Асгат, Салхит зэрэг мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, олборлолт борлуулалттай холбоотой үйл ажиллагааг удирдан ажиллана. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(202.179.27.43) 2019 оны 12 сарын 25

sain bna .hujaa nart iduuleh gej heden shuugch nar yalaa daa.ard tumniihee toloo ajildag mundag humuust amjilt husie

1  |  0
Пано(66.181.190.28) 2019 оны 12 сарын 25

ЗАНДАНШАТАР САЙН

1  |  0
хүү(59.153.112.147) 2019 оны 12 сарын 25

нөгөө шүүхийн ассуудал шийдэгдсийм уу, хуультай оронд л амьдармаар бн шүү занданшатар аа

1  |  1
Top