Алтны үнэ жилийн өмнөхөөс 20 хувиар ӨСЖЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Дэлхийн зах зээл дээрх алтны  үнийг Лондоны алтны зах зээл дээрх үнээр тогтоодог. Тэгвэл өнөөдрийн байдлаар унц алтны үнэ  1490.20 ам.доллар байна. 11 дүгээр сарын байдлаар  дэлхийн зах зээл дээрх  унц алтны дундаж үнэ 1470 ам.доллар байсан. Энэ нь  өмнөх оны мөн үеэс 20%-иар өссөн үзүүлэлт. Харин  өмнөх сараас 1.7%-иар буурсан үзүүлэлт юм.

Тэгвэл Монголбанк өнөөдрийн байдлаар 1 трой унци алт буюу 31.1034768 грамм алтыг 130,040.09 төгрөгөөр худалдан авч байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top