“2019 оны дэлхийн шилдэг 10 олдвор”-ын нэг Эрдэнэсийн санд шилжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч, үзмэрийн танхимдаа дэлгэн байршуулжээ.

Эдгээр ховор олдворуудыг Улаанбаатар Их сургуулийн археологичдын 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаар  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь "Гол мод-2"-ын Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас олж, илрүүлсэн юм.

“Гол мод-2"  Хүннүгийн язгууртны бүлэг булшны зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн “Археологи” сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 олдвор”-ын нэг хэмээн зарласан байна.

 Эдгээр үзмэрийг иргэд Эрдэнэсийн санд хүрэлцэн ирж үзэх нь нээлттэй аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top