Г.Амартүвшин: Найман зээлдэгчийн 662 тэрбум төгрөгийн зээлийг прокурорт шилжүүлсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Хөгжлийн банкнаас өнөөдөр /2019.12.26/ мэдээлэл хийлээ. Зургаан сарын хугацаанд тус банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Г.Амартүвшин Хөгжлийн банктай холбоотой хандлага,  ойлголтыг эерэг тийш нь чиглүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ долоодугаар сард мэдэгдэж байсан.

Тэгвэл тэрбээр өнөөдөр мэдэгдэл хийхдээ өнгөрсөн хугацаанд гурван чиглэлд анхаарч ажилласан гэлээ. Тухайлбал, Хөгжлийн банкны улс төрөөс хараат бус байдлыг бэхжүүлэхэд, банкны ашиг ажиллагааг нэмэгдүүлэхэд, зээлийн багцын чанарыг сайжруулахад анхааран ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд төгрөг байгаа аж. Үүнээс өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг, пассив 3.2 их наяд төгрөг байна гэлээ.

2019 зургаадугаар  сарын 1-нээс Зээлийн хяналтын тусгай активын хэлтсийг шинээр байгуулан ажиллаж буй аж. 704 тэрбум төгрөгийн төлбөрийн зөрчилтэй 22 зээлдэгчийн зээлийг барагдуулахаар ажиллаж байгаа аж.

Үүнээс одоогийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлжээ. Найман зээлдэгчийн 662 тэрбум төгрөгийн  зээлийг  прокурорын байгууллагад шилжүүлэн, хамтран ажиллаж байгаа гэж Г.Амартүвшин мэдэгдлээ.

14 зээлдэгчийн 45.9 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн асуудал шүүх дээр очсоноос 11.6 тэрбум төгрөгийн  зээлийг төлүүлэх шатанд яваа гэлээ.

Нийт 353 тэрбум төгрөгийн зээлийн нөхцлийг өөрчилсөн аж. Тухайн зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа нь явагдаж байгаа нь мөнгөн урсгалаар баталгаажиж буй зээлдэгчид тодорхой хугацааг өгч, дэмжиж,  зээлийг эргэн төлүүлэх бодлого барьж буй аж. Төлбөрийн зөрчилтэй зээл болгоныг шүүхэд өгөөд байхгүй, төлөхгүй гэж байгаа нөхдүүдийг л шүүхэд өгч байгаа гэв. 

Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг хүлээж аваад ирэхэд банк нь их данхар бүтэцтэй харагдсан гэж Г.Амартүвшин захирал хэллээ. Түүнчлэн 157 ажилтныг  140 болгож бууруулжээ. Орон тооны давхцал байсан учраас ийм шийдвэрийг гаргасан. Үйл ажиллагааны төсвөөс 3.1 тэрбум төгрөг хэмнэсэн гэв. Түүнчлэн чиг үүргийн давхцал байсныг шийдвэрлэж ажилласан гэсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэ(174.88.109.65) 2025 оны 03 сарын 13

Сайн ажил хийж байгаа юм байна,,,

1  |  0
Зочин(103.57.93.197) 2025 оны 03 сарын 13

Амхртүвшин захиралд ажилдаа их үр дүн гаргахыг хүсэе. Таныг биеэ зассаг одоо түмэндээ туслах цагн иржээ гэж дэмжиж их итгэл хүлээлт даалгаж байгаа шүү. Та төрөө засахад авяас чадвараа гаргаарай

1  |  0
Zochin(202.126.88.157) 2025 оны 03 сарын 13

uu za za iim uh hemjeeni mungu avcan humuuc heden jil shorond ybaad ircen ch yahav de

1  |  0
Mon(217.30.64.210) 2025 оны 03 сарын 13

Uund mun shuugchid mungu avaad shiidekhgui baina daa. Zeel avsan jiriin irgen gudamand gardag biz dee. Ene khumuus iin khurungiig khuraagaad tuluulj boldoggui yum baikh daa? Ingekheer AN, Elbegdorj kholbogdood yavchihaj baigaa yumaa...

1  |  0
Хөхчир (202.179.27.49) 2025 оны 03 сарын 13

AN baih uedee estoi tsulmusun bj dee. Umch hubichlalaar bas aa beegui tuusan. Ene Ardchilagchid chin er ni yamarhuu humuus bdgiim be dee! Uls orniig estoi 00 danstai bolgood l daraagiin songuulidaa ohuleelgej ugdug zanshil togtjee. 2020 ond ene idemhii nataruudiig huu zailuulah heregtei dee!

1  |  0
ler6o(103.10.23.4) 2025 оны 03 сарын 13

ok

1  |  0
Top