
Экспорт оны эхний 11 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 9%-иар буюу 575 сая ам.доллароор өсжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь нийт экспортыг 9 нэгж хувиар өсгөхөд нөлөөлжээ. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн онымөн үеэс 0.6 нэгж хувиар өссөн бол мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь 0.6 нэгж хувиар буурчээ.
Тэгвэл импорт оны эхний 11 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 4%-иар буюу 212 сая ам.доллароор өслөө. Импортын 4 нэгж хувийн өсөлтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний өсөлт 4 нэгж хувийг, нефтийн бүтээгдэхүүний өсөлт 1 нэгж хувийг тус тус бүрдүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )