“Саарал жагсаалт”-аас гарахын тулд ДОЛООН хуульд өөрчлөлт оруулна

2019 оны 12 сарын 27

“Саарал жагсаалт”-аас гарахын тулд долоон хуульд өөрчлөлт оруулахаар болсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Тэрбээр Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах Ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа аж.

Уг нь манай улс ФАТФ-ын зөвлөмжүүдийг биелүүлэх  эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлд сайн ажилласан гэсэн дүгнэлтийг өнгөрсөн хугацаанд  өөрсдөдөө өгч байсан ч биелүүлээгүй даалгавруудаа хийхийн тулд дахиад хуулиудтай ноцолдох шаардлага үүссэн байна.

Ер нь бол  “Саарал жагсаалт”-аас болж өгвөл хурдан гарахгүй бол ирэх жилүүдэд өрийг өрөөр дарах л боломжтой  манай улсын хувьд дахин санхүүжилтийн хүү өсөх эрсдэлийг бий болгож байгааг  Төв банкны ерөнхийлөгч мэдэгдсэн.

2020 онд багтаж “Саарал жагсаалт”-аас гарахын тулд манай улсад хийх ажил цөөнгүй аж. ФАТФ-тай тохирсон зургаан ажлаа процессын хувьд жилд гурван удаа тайлагнах боломжтой. Улмаар тайлангаа баталгаажуулан “Саарал жагсаалт”-аас гарах хамгийн эхний боломж 2020 оны аравдугаар сард болох ФАТФ-ын хурал болж таарч байгаа юм.

Сануулахад, ФАТФ-ын 40 зөвлөмжийн дийлэнхийг Монгол Улс  биелүүлсэн. Хууль эрхзүйн зохицуулалт хэрхэн ажиллаж байгааг шалгасан 11 үзүүлэлтийн хувьд 2017 онд ес нь огт хангалтгүй, хоёр  нь бага зэргийн хангалттай гэсэн үнэлгээ авч байсан бол 2019 онд долоон үзүүлэлт нь хангалттай, дөрвөн үзүүлэлтийн хувьд сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.62) 2019 оны 12 сарын 27

хамгын гол хууль чинь хөөн хэлэлцэх хугацаа үүнийг засаагүй бол үүрд саарал байна шүү дээ

0  |  0
Bayad(192.82.68.252) 2019 оны 12 сарын 27

Ene chadah uu...nuursnii ord l hulgailj zarj chadah durvud hulgach...

0  |  0
Top