Азийн хөгжлийн банктай 80 сая ам.долларын ГЭРЭЭ байгууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

Өнөөдөр /2019.12.27/ Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк дахин нэг  гэрээг байгууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотын зарим гэр хороолол, хөдөө орон нутагт чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх зорилго бүхий 80 сая ам.долларын зээлийн хэлэлцээр болон буцалтгүй тусламжийн гэрээ юм.

Уг  гэрээ нь  158.34 сая ам.долларын санхүүжилттэй “Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд зурагдаж буй эхний үе шатны төсөл аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.15.187) 2025 оны 03 сарын 13

авсан мөнгөө буцаан яаж төлөх юм бол?\nөрөнд баригдлаа\n30 тэрбум давлаа

1  |  0
Top