ИНФОГРАФИК: 2019 онд 15.2 тонн алт худалдан авлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 04

Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь  2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авснаас 6.7 тонноор бага буюу 30%-иар буурсан үзүүлэлт.

12 дугаар сард Монголбанк 761 кг үнэт металл худалдсан авчээ. Тэгвэл үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 29 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.5 кг үнэт металл худалдаж авсан байна.

 Энэ  нь өмнөх оны мөн үед 2.9 тонн үнэт металл худалдан авч байснаас 2.2 тонноор буурсан үзүүлэлт юм.

2019 оны 12 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,222.85 төгрөг байв.


График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг)


График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top