Жеф Бэзос, Билл Гейтс хоёрын  хөрөнгийн зөрүү ТАВАН ТЭРБУМ ам.доллар болжээ

2020 оны 01 сарын 07

Дэлхийн тэрбумтнуудыг эрэмбэлдэг “Bloomberg Billionaires Index”-ийг өнөөдрийн байдлаар  “Amazon”-ы  Жеф Бэзос 118 тэрбум ам.доллароор тэргүүлж байна. Түүний хөрөнгийн хэмжээ энэ сарын 4-ний өдөр 116 тэрбум ам.доллар байсан.

Тэгвэл  1.61 тэрбум ам.доллароор  өссөнөөр дахин 118 тэрбумаар хэмжигдэж байна. “Amazon”-ы хувьцааны ханш 1,902.88 ам.доллар байна. Энэ нь өмнөх өдрөөс 27.91 ам.доллар буюу 1.49 хувиар өссөн үзүүлэлт.

Жеф Бэзосын дараа Билл Гейтс эрэмбэлэгдэж байна. Түүний хөрөнгийн хэмжээ энэ сарын 4-ний өдөр 113 тэрбум ам.доллар байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар 113 тэрбумаар хэмжигдсэн хэвээр байна. “Microsoft”  компанийн хувьцааны ханш 0.26 хувийн өсөлттэй байгаа юм.

Тэгэхээр Жеф Бэзос, Билл Гейтс нарын хөрөнгийн зөрүү  өнөөдрийн байдлаар таван тэрбумаар хэмжигдэж байна. Гурван өдрийн өмнө гурван тэрбум ам.долларын зөрүүтэй байсан билээ.

“Bloomberg Billionaires Index”-ийн жагсаалтын эхний тавд Жеф Бэзос, Билл Гейтс хоёрын араас Бернард Арно 106 тэрбум ам.доллар, Уоррен Баффет 89.4 тэрбум, Марк Закерберг 81.1 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээгээр  жагсаж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amerikiin dibaajinii(139.5.217.46) 2020 оны 01 сарын 07

ed nar hagarch zadartalaa baijaad amerikuud ni gudamjind 3 sayuulaa oron gergui 6 say ni shorond amidarch bgaa vnen torh ni ch amerikiin...

0  |  0
Bayar(202.126.89.122) 2020 оны 01 сарын 07

Bayar hurgei

0  |  1
Top