
Төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2736.76 байна. Монголбанк өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 48.2 сая ам.долларыг валют арилжааны цахим талбарт нийлүүлжээ.
Сануулахад, өнгөрсөн арваннэгдүгээр сарыг тухайлан авч үзвэл Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн оны мөн үеэс 123 төгрөг буюу 4.8 хувиар нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 27 төгрөг буюу 1 хувиар, өмнөх улирлаас 1.3 хувиар өсөж, 2705.26 төгрөг болсон.
Тэгвэл арванхоёрдугаар сарын 31-ний өдөр буюу 2019 оны сүүлийн байдлаар нэг ам.доллар 2734.33 төгрөгтэй тэнцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )