ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны арванхоёрдугаар сард Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, энэ нэгдүгээр сарын 3, 6-нд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар манай улсад орж иржээ.
Сануулахад, Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ оны тавдугаар сард дуусна.
Хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагуудаас орж ирэх ёстой санхүүжилтийн урсгал өнгөрсөн оны тухайд ихээхэн хүлээлт үүсгэсэн. Дэлхийн банкны 100 сая ам.долларын санхүүжилтээс гадна ЖАЙКА-гаас 280 сая ам.доллар, Азийн хөгжлийн банкнаас 300 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж байсан билээ.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр тавдугаар сард дууслаа гэхэд Монгол Улс цаашдаа доноруудын дэмжлэггүйгээр урагшаа алхах суурь нөхцөл бүрдсэн үү гэдэг асуудал талцсан байр суурийг дагуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )