MCS групп Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нараас хувьцаагаа ХУДАЛДАН авч байгаа гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

"MSC" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин улс төрд орохгүй гэдгээ өнөөдөр мэдэгдсэн. Д.Энхтүвшин өөртэйгөө холбоотой мэдээлэл өгөхийн сацуу "MSC"-ийг төрд төлөөлдөг гэх тодотголтой УИХ-ын гишүүд болох Б.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нартай холбоотой зүйлийг хэллээ.

Тэрбээр “Манай компани улс төр, бизнес тусдаа байх ёстой гэсэн зарчим дээрээ тууштай байдаг. Энэ талаараа нийтэд гарч ярьдаггүй болохоор өөр хүмүүсийн зохиосон түүхээр ихэнхи нь төсөөлдөг. Энх-Амгалан, Элдэв-Очир гишүүдэд мөн адилхан шаардлага тавьж тэд улс төрөө сонгосон учир компани дахь хувьцааг нь хэсэгчлэн худалдан авч байгаа. Энэ нь тухайн улс төрч болон компанийн аль алинд нь тустай санагддаг” гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нхөөро(64.119.25.26) 2025 оны 03 сарын 13

Энэ хужаагийн гатнуулд хөвсгөлчүүд хууртагдаж дуусахгүй юм даа

1  |  0
Зочин(103.229.120.222) 2025 оны 03 сарын 13

үлгэр

1  |  0
Top