2020 он гарсаар 96.7 сая ам.доллар валютын захад нийлүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Өнөөдөр Монголбанкны албан ханшийг харахад нэг ам.доллар 2738.74 төгрөгтэй тэнцэж байна. 2020 он гарсаар Монголбанк валют арилжааны цахим талбарт  96.7 сая ам.доллар нийлүүлжээ.

Тодруулбал:

 

  • 2020 оны 1 дүгээр сарын 2-нд 24  сая ам.доллар ялгаатай ханшаар
  • 2020 оны 1 дүгээр сарын 7-нд 48.2 сая ам.доллар
  • 2020 оны 1 дүгээр сарын 9-нд 24.5 сая ам.доллар тус тус нийлүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top