2008 оны сонгуулиар мөнгө амласан нь БУРУУ байсныг С.Баяр хүлээн зөвшөөрөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Улстөрчид төрд эрх мэдлээ хадгалахын тулд бэлэн мөнгө амлаж, тараах нь эдийн засагт асуудал дагуулдаг талаар олон жил л ярьцгааж байна. Тэгвэл Ерөнхий сайд асан Санжийн Баяр 2008 оны сонгуулиар бэлэн мөнгө амласан нь буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч жиргэсэн байна.

Түүний үгийг хүргэе.

“Буруугаа хүлээе! 2008 оны сонгуулиар бид мөнгө амласан. АН 1 сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн. Олсон хэдээ хүүхэд, хөгшин, оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо. Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг. 2012, 2016 энэ киноны 2, 3-р анги гарсан. Одоо 4-р анги? Халамжийн тогтолцоог өөд татахын оронд хавтгайд нь тараасан нь буруу болсон. Тэрнээс хүүхэд, хөгшчүүлийн тэтгэмжийг нэмэх санаа, үйлдэл "бараан дурсамж" арай биш байх. Тэр үед эдийн засаг тэлж, иргэдийн амьжиргаа арай сайжирсан. Алдааг байн байн давтахгүй байх нь чухал тул энэ тухай ярих хэрэгтэй” гэсэн байна.
 

Сануулахад, 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын "Иргэний эвсэл" 1, ИЗН 1, бие даагч 1 сонгогдож байсан юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chinii bugd buruu(103.229.121.138) 2025 оны 03 сарын 13

Oyutolgoin gereeg buruu hiij awilga awsan n bidniii buruu geed herengee huraalgaad teriin emne eeree tolgoigoo gudailgaad begtii dee teguul chinii urd uy bayrlah baih tedniigee amia egj awjirsn baylagiig ta hed l nogoor solison shu de ulsad ashiggui

1  |  0
Иргэн(103.57.93.57) 2025 оны 03 сарын 13

5 хүний аминд хүрсэнээ хүлээн зөвшөөрсөн ялыг нь нэмээрэй.

1  |  0
Мөнхоргил(64.119.20.104) 2025 оны 03 сарын 13

С.Баяр хулгайлсан, хахуульд авсан мөнгөө ахмадуудад авчирч өгөөч. \n

1  |  0
С.БАЯР(203.91.119.42) 2025 оны 03 сарын 13

Улстөрчид төрд эрх мэдлээ хадгалахын тулд бэлэн мөнгө амлаж тараадаг. АН 1 сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн. 2012, 2016 энэ киноны 2, 3-р анги гарсан. Одоо 4-р анги? Халамжийн тогтолцоог өөд татахын оронд хавтгайд нь тараасан нь буруу болсон. Алдааг байн байн давтахгүй байх нь чухал тул энэ тухай ярих хэрэгтэй” гэдэг нь яг үнэн хэлжээ.

1  |  0
Зочин(112.97.54.173) 2025 оны 03 сарын 13

5- Н ЗАЛУУ БУУДАЖ ХӨНӨӨЛӨГЧӨӨД БАЙХАД УУЧЛАЛТ ГУЙГААГҮЙ Л БАЙГАА ХҮН ШДЭ... \nҮЙЛИЙН ҮРЭЭС ЗУГТАЖ ЧАДАХГҮЙ ЭЭ ХӨ

1  |  0
Top