Амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 230,000 төгрөг боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Өнөөдөр /2020.01.13/ Үндэсний статистикийн хорооны хурлаар 2020 онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшний тооцоо”-г хурлаар хэлэлцэн, баталжээ.

Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2020 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоожээ.

Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад:

 

  • Зүүн бүсэд 14.1 (7.5%) мянган төгрөг
  • Баруун бүсэд 12.7 (6.6%) мянган төгрөг
  • Хангайн бүсэд 11.8 (6.1%) мянган төгрөг
  • Төвийн бүсэд 11.2 (6.0%) мянган төгрөг
  • Улаанбаатар хотод 12.1 (5.6%) мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ.

 

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.

Бүсүүдийн амьжиргааны доод түвшинг хооронд нь харьцуулахад Улаанбаатар хотод хамгийн өндөр, дараа нь Хангай, Баруун, Зүүн, Төвийн бүс дараалсан эрэмбэ үүсэж байна.

 

  • Улаанбаатар хот 230 000 төгрөг
  • Хангайн бүс 206 000 төгрөг
  • Баруун бүс 203 400 төгрөг
  • Зүүн бүс 201 700 төгрөг
  • Төвийн бүс 198 300 төгрөг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top