Монголын хөрөнгийн биржид өнөөдөр /2019.01.13/ I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 54.890.508 төгрөгийн үнийн дүн бүхий 268 мянга 908 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Махимпекс" ХК (MMX+11.40%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+7.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-4.6%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB-4.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.63 хувиар буурч 19127.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.661.135.618.078 төгрөг боллоо.
Сэтгэгдэл ( 0 )