ДНБ-ийг 30 тэрбумаар өсгөх аргачлал боловсруулсан гэв

2020 оны 01 сарын 14

МҮХАҮТ-аас  мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа аж.  Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлэхдээ  “Бид сүүлийн 30 жилд 15 удаагийн сонгууль явуулж, 18 Засгийн газар сольсон байна. Тэр хэрээр улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсэж энэ нь эргээд эдийн засагтаа нөлөөлж байна. Цаашид яг одоогийн хэвээрээ явбал 2025 он гэхэд Дотоодын нийт бүтээгдэхүүн  13 тэрбумаар өснө. Бидний дэвшүүлж буй аргачлалаар бол 30 тэрбумаар өсөхөөр байна. Хувийн хэвшилд суурилсан, тэр дундаа манлайлал нь ил тод болсон хөгжлийн загварыг бид санал болгож байна. Ингэснээр цөөн хэдэн бүлэглэл үр ашгийг хүртэх биш 1,3 сая ажлын байр бүрдүүлж буй хувийн хэвшлийн салбарын тэгш оролцоо бий болох юм” гэв.

Дараах төслүүдийг экспортын тэргүүлэх хөгжлийн төслүүд гэж тодотголоо.

 

  • Төмөр зам
  • Сайншандын  аж үйлдвэрийн цогцолбор
  • Арьс шир
  • Цахилгаан станц
  • Оюутолгой алт, зэс баяжуулах

 

Экспорт тийрэлтэт Макро эдийн засгийн бодлого

 

  • Нэгдсэн экспортын бодлого
  • Хувийн хэвшлийн манлайлал
  • Санхүүгийн оновчтой механизм

Дашрамд, Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний тооцооллын сүүлийн мэдээллээс сануулъя.

Эдийн засгийн өсөлт 2019 оны эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.3 хувийн өсөлттэй гарсан. Статистикчдын өгч буй мэдээллээр, Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/  2010 оны ЗЭРЭГЦҮҮЛЭХ  үнээр  оны эхний есөн сард 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 804 тэрбум төгрөгөөр өсжээ. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 368.1 тэрбум төгрөг буюу 6.9%,   аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 242.8 тэрбум төгрөг буюу 6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж тайлбарласан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top