
Монгол Улсыг ФАТФ-ын Эрчимтэй хяналтаас гарахад нь дэмжиж ажиллахад бэлэн байгаа гэсэн байр суурийг АНУ-ын Сангийн яамны Азийн асуудал эрхэлсэн дэд сайд Роберт Капрот илэрхийллээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Роберт Капротыг хүлээн авч уулзах үеэр ийнхүү мэдэгдсэн байна.
Б.Лхагвасүрэн Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын эрчимтэй хяналтаас 2020 онд багтаж гарахаар зорьж ажиллаж буйгаа уулзалтын үеэр хэлжээ.
Сануулахад, өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-ын Сангийн дэд сайд Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах асуудлаар төр засгийн нөхдүүдтэй уулзсан билээ.
Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргахын тулд хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон талаар өмнө нь мэдээлсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан дараах хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьсан.
Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын 2019.10.18-ны өдрийн хурлаар зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор энэхүү хуулиудын төслийг боловсруулжээ.
Хуулиудад өөрчлөлт орсноор:

Сэтгэгдэл ( 1 )
ОТ н гэрээг сайжруулах