Дэлхийн банк: Мэдээллийн систем боловсруулах ажил өндөр ач холбогдолтой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Үндэсний статистикийн хороонд хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн төлөөлөгчид  тус хорооны  дарга А.Ариунзаяа болон холбогдох албаныхантай өнөөдөр уулзжээ.

Уулзалтад Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн багийн ахлагч Сиоү Чев Күэк, хамтран ахлагч Женифер Гу, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Ч.Нургул, Мэдээлэл харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнэзаяа нар оролцжээ.

Энэ үеэр ҮСХ-нд хэрэгжиж буй төслийн өнөөгийн явц болон цаашдын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцож, Мэдээллийн систем боловсруулах ажил өндөр ач холбогдолтойг Дэлхийн банкны зүгээс онцлон тэмдэглэн, системтэй холбогдох ажлуудыг цаашдаа анхаарч ажиллах тухай хоёр тал ярилцсан байна.

Мөн 2020 оны Чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөөний тухай өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top