Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд 126-д эрэмбэлэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

 

Монгол Улсын эдийн засаг  2019 онд 6.3 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт  бүтээгдэхүүн 4470 ам.долларт хүрч,  193 орноос 126-рт эрэмбэлэгджээ.

Эдийн засгийн тэргүүлэгч 10 орон дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 66 хувийг эзэлж байна. Тодруулбал:

  • АНУ  23.6 хувь
  • БНХАУ 15.4 хувь
  • Япон 5.8 хувь
  • ХБНГУ 4.7 хувь
  • Их Британи 3.2 хувийг эзэлж байна.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.3 хувь байсан бол 2019 онд 5.8 хувь, 2020 онд 5.7 хувь, 2021 онд 5.6 хувь болж саарах төлөвтэй байгаа нь уг бүс нутгийн ихэнх орнуудад экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч буйтай холбон тайлбарласан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмгэн(59.153.112.159) 2020 оны 01 сарын 19

Таны төлөө гэж амлаж,тэрбумтныг төрүүлдэг хэдэн засгийн газрыг үзэх болдоо , монголчуудаа??

0  |  0
Top