Юанийн ханш он гарсаар төгрөгийн эсрэг 14 төгрөгөөр чангараад байна. Тэгвэл Монголбанкнаас ханштай холбогдуулан дараах мэдээллийг өглөө.
АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны маргааны Хятад улсад үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Хятадын Ардын Банк юанийн ханшийг сулруулах арга хэмжээг авсантай холбоотойгоор 2019 онд юанийн ам.доллартай харьцах ханш сулрах хандлагатай байлаа.
Энэ хандлага Монгол Улсын зах зээлд ч мөн ажиглагдаж байсан бөгөөд 2019 оны эхнээс 3 улирал хүртэл төгрөгийн юаньтай харьцах ханш 2.7 хувиар чангарсан. Харин Монгол Улс ФАТФ-ын МУТС-тэй тэмцэхэд стратегийн дутагдалтай орны жагсаалтад багтсанаас хойш буюу 2019 оны дөрөвдүгээр улиралд дотоодын зах зээлд сөрөг хүлээлт давамгайлснаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах болсон.
Улмаар 2019 онд төгрөгийн юаньтай харьцах ханш ам.долларын ханшаас арай бага буюу 2.1 хувиар суларсан байна. Түүнчлэн юанийн эрэлтийн ихэнхийг бүрдүүлдэг жижиглэн худалдааны импорт цагаан сарын баярын үеэр нэмэгддэг бөгөөд Монголбанкнаас гадаад валютын захад шаардлагатай тухай бүр оролцон ажиллах зарчмыг баримтлан ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл ( 4 )
Оюутолгойн , гүйлгээг , Монголоор , хийхэд , бараг, шийднэ. Арилжааны ,банкууд ,найман ,шаргад ченж ,ажлуулж ,зохиошмол , үнэ ,бий ,болгодог. бололтой.
Mon mundag tailbar tavih yumaa. Oorsdoos ni bus gadaad orchnoos bolj togrogiin hansh sularsan uhaanii yum bichij. Togrogiin hudaldan avah chadvariig deeshluuleh uuregtei Monoglbankniihan iimerhuu tailbar heleed suuj bgaa ni denduu archaagui uildel. Nerteigeer ni nogoo Bayartsogt shig 20000-n huvisagch yarihgui yu daa. Gadaad orchind yunaii hansh sulraad bhad manaid changaraad bgaagiin uchriig tailbarlaach. malnuud
Монголбанкныханд итгэх итгэл алгооо, ханш өсвөл эд нарт ашигтай байдаг байх шүү
Гадаад валют орж ирэх ажил хэрэгтэй казиног чөлөөл агаарын тээврийн либерал хуулийг бүрэн чөлөөлөх гадаадын банк монголд нээжийж төгрөг чангарна