Азийн хөгжлийн банкны шинэ ерөнхийлөгч ажлаа хүлээн авлаа

2020 оны 01 сарын 17

Азийн хөгжлийн банкны шинэ ерөнхийлөгч Масацугу Асакава өнөөдөр /2019.01.17/ ажлаа хүлээн авлаа. 1966 онд Азийн хөгжлийн банк байгуулагдсанаас хойш 10 дахь ерөнхийлөгч нь тэр болж байна.

Тэрбээр “Хагас зуун жилийн туршид бүс нутгийн улс орнууд, иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулахын тулд ажиллаж, улс орнуудын итгэлтэй түнш болсон  Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр ажиллах нь нэр төрийн хэрэг юм” хэмээн ажлаа хүлээн авахдаа сэтгэгдлээ илэрхийлжээ.

Масацугу Асакава нь  40 орчим жил төрийн албанд зүтгэхдээ Япон Улсын Сангийн яаманд  удирдах албан тушаалууд хашиж байсны дотор Олон улсын харилцааны асуудал хариуцсан Сангийн дэд сайдаар ажиллаж байсан. Түүнчлэн  хөгжлийн бодлого, валютын зах зээл, олон улсын татварын бодлого зэрэг чиглэлээр  мэдлэг, туршлага хуримтлуулсэн хүн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top