ТӨСӨВ: Сүүлийн дөрвөн жилийн ОРЛОГО, ЗАРЛАГА хэд байв

2020 оны 01 сарын 17

2020 оны улсын төсвийн орлого, зарлагын тооцооллыг хэт өндөр тогтоосон гэж эдийн засагчдын олонх байр сууриа илэрхийлж буй. Тэгвэл сүүлийн дөрвөн жилийн  улсын төсвийн орлого, зарлагын өөрчлөлтөд анхаарал хандуулъя. 

 

ТӨСВИЙН ОРЛОГО СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛД

 

  • 2016 онд 5.8 их наяд  
  • 2017 онд 7.9 их наяд
  • 2018 онд 10 их наяд
  • 2019 онд 11.9 их наяд

 

ТӨСВИЙН ЗАРЛАГА СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛД

 

  • 2016 онд  9.5 их наяд
  • 2017 онд  9 их наяд
  • 2018 онд 9.2 их наяд
  • 2019 онд 11.04 их наяд

 

 

2019 онд улсын төсөв хэчнээн төгрөгийн орлого, зарлагатай байсныг танилцуулъя.

Жилийн эцэст төсвийн орлого 11.9 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 10.8 их наяд төгрөг болж, нийт орлогын 90.5 хувийг эзэлж байна.

Харин  зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.4 их наяд төгрөг болж, төсвийн тэнцэл 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын тухайд төсвийн орлого 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 271.7 тэрбум төгрөг, нийт зарлага 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.3 их наяд төгрөгөөр өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.7 хувийг татварын орлого, 8.8 хувийг татварын бус орлого, 8.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top