Америк, Хятадын эдийн засгийн ОНЦЛОХ ТООНУУД

2020 оны 01 сарын 19

2020 онд АНУ, БНХАУ эв найртай байх нь гэсэн дэлхий нийтийн хүлээлтийг баталгаажуулсан чухал баримт бичигт талууд энэ долоо хоногт  гарын үсэг зурсан билээ. 2019 оны тухайд хоёр улсын маргаан хэрхэх нь тодорхойгүй байдалтай байсан. Тэгвэл тэднийг таагүй харилцаж байх үед эдийн засгийн тоон үзүүлэлтүүд нь ямар байсныг тодотгоё.

Дэлхийн тэргүүлэх орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн жагсаалтыг харвал:

 

ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН

 

  •  АНУ  -  21,482.41 тэрбум ам.доллар
  • БНХАУ  - 14,172.20 тэрбум ам.доллар

 

НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ

 

  • АНУ - 65062 ам.долларын хэмжээгээр 8 дугаарт
  • БНХАУ -10999 ам.долларын хэмжээгээр 72 дугаарт эрэмбэлэгдэж байна.

 

Америкийн эдийн засаг

АНУ-ын Эдийн засгийн судалгааны товчооны урьдчилсан тооцоогоор ДНБ нь  2019 оны  гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр, өмнөх улирлаас 0.1 пунктээр өссөн байна. Инфляц арваннэгдүгээр сард өмнөх сараас 0.3 пунктээр, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсжээ.

Худалдааны эдийн засгийн статистикийн товчооны тооцоогоор  гадаад худалдааны бараа, үйлчилгээний алдагдал 2019 оны эхний 10 сард 562.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 3.9 (0.6%) тэрбум ам.доллараар буурчээ.

Төв банкных нь мэдээллээр аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2019 оны арваннэгдүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 109.7 (2012=100) болж, өмнөх сараас 1.1 пунктээр өссөн байна. Ажилгүйдлийн түвшин 2019 оны арваннэгдүгээр сард 3.5 хувь болж, өмнөх сараас 0.2 пунктээр буурчээ.

 

Хятадын эдийн засаг

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны урьдчилсан тооцоогоор ДНБ нь 2019 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр, өмнөх улирлаас 0.2 пунктээр буурсан байна. Инфляц 2019 оны арваннэгдүгээр сард 111.2 (2015=100) болж, өмнөх сараас 0.4 пунктээр өсжээ.

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 11 сард 377.6 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 78.1 тэрбум ам.доллараар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2019 оны арваннэгдүгээр сард 217.0 (2010=100) болж, өмнөх сараас 12.2 пунктээр өсжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top