НЭГ иргэнд НЭГ сая ам.доллароор үнэлэгдэх байгалийн баялгийн нөөц ногдож байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Өнөөгийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 80 гаруй төрлийн ашигт малтмал бүхий 1000 гаруй орд газар, 8000 гаруй илрэл бүртгэгджээ.

Тэдгээрээс алт,  мөнгө, төмрийн хүдэр, коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, цайр, зэс, хайлуур жонш, газрын тос, уран, фосфорит, молибден, газрын ховор элемент, цагаан тугалга, хар тугалга, гянт болд гэсэн 17 нэр төрлийн  ашигт малтмалын нөөцийн одоогийн үнэлгээ 3.1 их наяд ам.доллартай тэнцүү байна. Энэ нь  нэг  хүнд нэг  сая ам.долларын байгалийн баялгийн нөөц ногдож буй гэсэн үг аж. Нөөцийн үнэлгээг тодруулбал: 

 

  • 708 тонн алтны нөөцийн зах зээлийн үнэлгээ 29.9 тэрбум ам.доллар
  • 460 сая тонн төмрийн хүдрийн үнэлгээ 32.1 тэрбум ам.доллар
  • 1.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцийн үнэлгээ 296.4 тэрбум ам.доллар
  • 31.5 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний үнэлгээ 1.9 их наяд ам.доллар
  • 79.5 сая тонн зэсийн нөөцийн үнэлгээ 529.5 тэрбум ам.доллар
  • 101.6 сая тонн хайлуур жоншны нөөцийн үнэлгээ 39.6 тэрбум ам.доллар
  • 332.6 сая тонн газрын тосны нөөцийн үнэлгээ 21.8 тэрбум ам.доллар
  • 11.5 сая тонн молибдений нөөцийн үнэлгээ 277.1 тэрбум ам.доллар /үүний 30 орчим сая тонн нь Оюу толгой ордод хамаарна/  тус тус бүрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл, бид байгалийн баялгаа оновчтой удирдаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, ‘зөв’ хөрөнгө оруулалт хийж чадвал манай улсыг тогтвортой өсөлт, хөгжилд хүргэх арвин их санхүүгийн нөөц манай улсын газрын хэвлийд бий гэдгийг судлаач тодотгож байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.69.241) 2025 оны 04 сарын 28

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Zochin(192.82.76.191) 2025 оны 03 сарын 13

Уурхай эдийн засгын нөөц хоёрыг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм

1  |  0
иргэн(202.9.47.63) 2025 оны 03 сарын 13

ӨӨДТЭЙХӨН ТӨР ЗАСАГТАЙ БАЙСАНСАН БОЛ МОНГОЛЧУУД БҮГД ХАНГАЛЛТТАЙ БАЯН АМЬДРАХ БОЛОМЖТОЙ ЮМ ШҮҮ ДЭЭ. ДААНЧ МАНАЙ ТӨР ЗАСАГТ СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙН ТУРШ ДАНДАА ҮЛ БҮТЭХ ,МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛГҮЙ ХҮМҮҮС ГАРСНААС БОЛЖ МОНГОЛ ДОРОЙТОЖ БАЙНА.

1  |  0
Top