Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 420 мянган төгрөгөөр тооцон, мөрдөж эхэлсэн. Тодотгоход, Монгол Улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1997 оноос анх мөрдүүлж эхэлжээ. Ингэхдээ:
Тэгвэл өнгөрсөн 23 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 удаа өөрчилжээ.
1997 онд 11 900 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дунджаар жилд 14.6 хувиар өссөн байгаа юм.
2008 - 2018 оны хооронд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ жилд дунджаар 8.3 хувь нэмэгдсэн байгаа нь хэрэглээний үнийн өсөлттэй ижил түвшинд буюу бодит өсөлт багатай байна гэж судалгаанд дурджээ.
Ер нь эдийн засагчдын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нөлөө нь онолын түвшинд ч маргаантай сэдэв байж өнөөдрийг хүрчээ. Нобелын шагналт эдийн засагч Стиглер “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өндөр байх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх бөгөөд цалингийн түвшин багатай салбаруудын хөдөлмөрийн эрэлт ихтэй байдаг нь үүний нэг шалтгаан” гэж тайлбарласан байдаг. Тэгвэл Лестер уг онолыг үгүйсгэж хөдөлмөрийн зах зээл дээрх цалингийн өрсөлдөөн одоогийн бизнесийн туршлагад байхгүй бөгөөд хөдөлмөрийн зах зээл нь түүхий эдийн зах зээлээс ялгаатай тогтдог гэсэн байдаг. Өөр бусад эдийн засагчид ч хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөг ялгаатай байдлаар тодорхойлсоор ирсэн бөгөөд үүнээс чадвар султай ажилтнуудын ажил хийх боломжийг хумьдаг гэсэн дүгнэлт хамгийн түгээмэл байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )