
БНХАУ-ын Ухань хотоос эхэлсэн шинэ төрлийн титэмт вирус буюу коронавирусын халдвар одоогоор зургаан оронд бүртгэгдээд байна. Тэгвэл энэ тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр дэлхийн санхүүгийн болоод таваарын зах зээлд эрсдэл үүсээд байна гэж “Голдман Сакс” мэдээллээ.
Тухайлбал, агаарын тээврийн түлшний эрэлт буурснаар нэг баррель тосны үнэ 2.90 ам.доллароор буурах хандлагатай байна гэж мэдээлэлд дурджээ.
Азийн орнуудад өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сарын баярын үеэр уг вирусын халдвар идэвхжиж байна. БНХАУ-д Цагаан сарын баяраар олон зуун сая иргэд дотоод болон гадаад аялал хийдэг. Гэтэл вирус ийнхүү тархаж байгаа нь гадаад, дотоод аялал жуулчлалын урсгалыг хумих төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )