Эрдэс баялгийн салбараас төсөвт 2.9 их наяд төгрөг төвлөрчээ

2020 оны 01 сарын 23

Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлж байна. Төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6 хувиар өссөн байгаа. Тэгвэл үүнээс  эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар өссөн байна. Тодруулбал: 

 

  • Уул уурхайн салбараас                      2.6 их наяд төгрөг буюу 21.96 хувь
  • Газрын тосны салбараас                   232.3 тэрбум төгрөг буюу 1.95 хувь
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр              36.9 тэрбум төгрөг буюу 0.31 хувь
  • Бусад орлого                                       29.3 тэрбум төгрөг буюу 0.25 хувь

 

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж байна.

2019 оны гүйцэтгэлээр улсын төсөвт 2,621.56 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

 

  • Алт                      116.84 тэрбум төгрөг,
  • Нүүрс                  1,210.57 тэрбум төгрөг,
  • Цайр                    66.27 тэрбум төгрөг,
  • Зэс                       1,090.12 тэрбум төгрөг,
  • Төмөр                  25.42 тэрбум төгрөг,
  • Жонш                  34.82 тэрбум төгрөг,
  • Бусад                   77.53тэрбум төгрөг.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8 хувиар өссөн байна. Үүнд:

 

  • Нүүрс                  300.01 тэрбум төгрөг буюу 32.9 хувь
  • Зэс                       218.23 тэрбум төгрөг буюу 25 хувь
  • Алт                      36.84  тэрбум төгрөг буюу 46.1 хувь
  • Жонш                  18.48 тэрбум төгрөг буюу 113.1 хувь
  • Төмөр                  8.37 тэрбум төгрөг буюу 49.1 хувь

 

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

 

  • Цайр                    10.65 тэрбум төгрөг буюу 13.8 хувь
  • Бусад                   1.23 тэрбум төгрөг буюу 1.6 хувь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top