“Gucci” Монголын арьс, ширний үйлдвэрийг сонирхож эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн хувцас, загварын тэргүүлэх “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзсан байна.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Дархан хотод хэрэгжиж буй арьс, шир боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж, “Gucci” брэндийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Монголын боловсруулсан арьсыг ашиглах боломжтой эсэх асуудлаар ярилцжээ.

Ноён Марко Биззари Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, Монгол Улс руу өөрийн багийг илгээж, арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөлтэй танилцан судалгааны ажил эхлүүлэхээ илэрхийлсэн байна.
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.83) 2020 оны 01 сарын 23

Ерөнхийлөгч очсон газар болгондоо маш зөв санал тавих юмдаа.Манайхан мөнгө яаж луйвардах мөнгө яаж тараахаа бодож байхаар дэмжээд өгөөсэй.

0  |  0
Top